МЭНДЧИЛГЭЭ

2017 оны 04 сарын 05
МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм таны амар амгаланг эрэн  мэндчилье. Манай хэлтэс нь дүүргийн гэр бүл, хүүхэд залуучууд, зорилтот бүлгийн иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль  болон бусад холбогдох  хуулийн хүрээнд  хийж, хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг ил тод байлгах үүднээс байгууллагын цахим хуудсаараа дамжуулан мэдээ, мэдээллийг  иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх болно.

Цахим хуудаснаас Та бүхэн хууль эрх зүйн баримт бичиг, үйлчилгээний талаарх хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Танд төрийн үйлчилгээг хуулийн хүрээнд таатай орчинг бүрдүүлэн хүргэх болно.

 

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга О.Мягмарсүрэн

 

Мэдээний талаар?

Холбоотой мэдээлэл:


Сэтгэгдэл бичих: