МХО-ны салбар дугуйлангийн сурагчдын нээлттэй хаалганы өдөрлөг 35 дугаар сургуулийн гадна талбайд зохион байгуулагдлаа. Уг өдөрлөгт МХО-ны сургалтын албаны дарга болон 14 дүгээр хорооны засаг дарга болон сурагчдын эцэг эхчүүд оролцлоо. Дугуйлангийн сурагчид сурсан мэдсэн зүйлээрээ тайлан тоглолт тавьсан бөгөөд манай байгууллага сурагчид эцэг эхчүүдэд зориулан хүүхдийн эрх, хамгааллын тухай хуулийн танилцуулгатай гарын авлага, сурагчдад хүүхэд бидний найз цахим орчин гарын авлага, дугуйлангийн танилцуулга хуудсыг хүргэлээ.